
Дуулсан дуу болгон нь хит болж, чанар чансааг өөрийн сонсогч фэнүүддээ мэдрүүлдэг чадварлаг дуучин бол Б.Баярцэцэг. Тэрбээр уран бүтээлээрээ өвөрмөц аялгууг эгшиглүүлдэг гэдэгтэй хэн ч маргахгүй.
"Хөгжимгүй бол миний амьдрал утга учиргүй” хэмээн хуучилдаг дууч бүсгүй рок попын тогоонд өөрийн байр сууриа аль хэдийнээ тунхагласан. Түүний уран бүтээлүүд нь сэтгэлд хоногшин үлддэг.
Дуучин хүний уран бүтээлийг хэдэн хүн сонссон гэдгээр нь рэйтингийг нь тогтоож болох. Тэгвэл Б.Баярцэцэгийн "Содон аялгуу" дууг 1.142.839 хүн үзсэн бөгөөд 1316 хүнд таалагдсан байна. Энэхүү үзүүлэлт нь зөвхөн Youtube сувгаар үнэлсэн үнэлгээ юм. Хамгийн олон хүн сонсож, мянга гаруй сонсогчид таалсан "Содон аялгуу"-г дахин таны сонорт хүргэе.
Дуучин Баярцэцэгийн нэг сая гаруй хүнд таалагдсан “Содон аялгуу” | ||
Үзсэн: 762 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.