Шууд Chart

"Хоймор өнжих нар" уран сайхны кино тун удахгүй...

2015-04-22 09:57:32

МҮОНТ-ийн уран бүтээлчид "Хоймор өнжих нар" телевизийн олон ангит уран сайхны киногоо ирэх сараас үзэгчдэд толилуулах гэж байна. Энэхүү киноны найруулагчаар "Хэцүү анги" уран сайхны киноны найруулагч Л.Ариунжаргал, зохиолчоор Д.Энхболд нар ажиллажээ. Харин киноны дууг МУГЖ Х.Болормаа дуулсан байна. Уншигч олондоо "Хоймор өнжих нар" шинэхэн уран бүтээлийг толилуулъя.


"Хоймор өнжих нар" уран сайхны кино тун удахгүй...  
Үзсэн: 2618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-06-16 18:44
Уг киног бүрэн үзэж дууслаа. Орчин цагт үгүйлэгдэж буй гэр бүлийн харилцааг тусгасан, өгөгдөл, авах бодох санаа ихтэй сайхан бүтээл болжээ. Дунд эргэм насны бидний үеийхний өнөөгийн амьдралын хэв маяг, хоорондын харилцаа, үр хүүхдүүдий маань хүмүүжил, нийгмийн харилцаа, хүний болон хөршийн холбоо, ах дүүс ба найз нөхдийн харилцаа гэх мэт олон асуудлуудыг эргэн нэг харах, бодох, оройтолгүй ойлгож ухаарах ёстойг дэлэгцийн бүтээлээр тод томруун, энгийнээр харуулжээ. Гэр бүлйн жилийн хүрээнд зориулан бүтээсэн "Хоймор өнжих нар" киног олон сувгаар гаргаж олны хүртээл болгох хэрэгтэй. Ялангуяа залуу гэр бүл, залуучууд хүүхэд багачууд минь их үзээсээ.
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2015-04-22 14:52
Амьдралын гоё гоё мөчүүдийг багтаасан сайхан клип болсон байна. Бүх уран бүтээлчдэд нь баяр хүргье.

Бидэнтэй нэгдээрэй