Шууд Chart

Монгол залуу Тайландын загварын ертөнцөд цахиур хагалж байна

2015-04-24 15:04:28

Загварын эрчүүдээс анх удаа гадаадын загварын ертөнцөд хөл тавьсан хүн бол Б.Билгүтэй юм. Тэрбээр Бангкокийн их сургуулийг Компьютер график, мултимедиа мэргэжлээрээ төгссөн бөгөөд өдгөө Тайландад вэб дизайнер, мультимедиа чиглэлээр ажилладаг бөгөөд ажлынхаа хажуугаар загвар өмсдөг аж. Тэрбээр өмнө нь Олон улсын шилдэг эрэгтэй загвар өмсөгч шалгаруулах “Manhunt international 2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдгээр шалгарч байсан удаатай.

Мөн “Мерседес Бенз”-ийн загварын шоунд оролцож, “Shiseido”, “Zalora” брэндүүдийн модель болсон бол “FAME MANAGEMENT ASIA” номонд хүртэл бичигдээд амжсан тухай бид мэдээлсэн. Хамгийн сүүлд Тайландын гар утасны хамгийн том операторын нүүр царай болжээ. Гар утасны хамгийн том операторын нүүр царай болохдоо 60 гаруй эрэгтэй моделиос ганцаараа шалгарч "True" корпорацийн удахгүй худалдаанд гаргах Samsung Galaxy S5 гар утасны телевизийн рекламанд тогложээ.

Мөн Б.Билгүйтэй өнгөрсөн оны сүүлчээр Тайландын алдарт дуучин Намчагийн "Би чамайг нүцгэлмаар байна" дууны клипэнд тоглосон. Тэрхүү клипийг нь нэг өдрийн дотор 50 мянган хүн үзэж, Тайландад рекорд тогтоож байсан аж.

Тэгвэл загвар өмсөгч залуу маан Тайландад нэлээд алдартай Nest Nisachol гэх дуучны “Намайг зүгээр л орхи, би чамд хайргүй” хэмээх шинэхэн дууны клипэнд тогложээ. Дуучны хувьд хоёр жил завсарласны эцэст уран бүтээлдээ эргэн орсон бөгөөд ийнхүү шинэхэн дууных нь клипэнд монгол залуу тоглосон байна.
 

 


Монгол залуу Тайландын загварын ертөнцөд цахиур хагалж байна  
Үзсэн: 3391 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй