Шууд Chart

"Киви"-гийн Ц.Намуунаа анхны бие даасан "One moment" цомгоо танилцуулна

2015-04-27 16:58:40

Монголын рок попын ертөнцөд өвөрмөц өнгө төрх, имидж бүхий “Киви”  хамтлаг байгуулагдсанаасаа хойш залуусыг байлдан дагуулж байна. Рок попын ертөнц дэх “Хар сувд” хэмээгддэг дуучин Ц.Намуун СГЗ Д.Ухнаагийн “амины ач охин” төдийгүй  “Киви” хамтлагийн амин сүнс яах аргагүй мөн.

Тэрээр  рок попын “тогоо”-нд хамгийн өвөрмөц дүр төрх, имиджтэй гэдгээрээ эрхгүй ялгардаг. Тэгвэл СТА Намуунаа өөрийн анхны “ONE MOMENT” цомгоо өлгийдөн авлаа.

Цомгийн хэвлэлийн бага хурал энэ лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 29-нд 12:00 цагаас "Чингис" зочид буудалд болох юм. Дашрамд дуулгахад, тэрбээр уг мэдээлэлд ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд өөрийн анхны бие даасан цомгоо бэлэглэх юм байна.


"Киви"-гийн Ц.Намуунаа анхны бие даасан "One moment" цомгоо танилцуулна  
Үзсэн: 766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй