Шууд Chart

“Хөсөгтөн” хамтлагийн санал асуулгын дүн өнөө орой гарна

2015-04-30 13:30:48

Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг "Got talent" шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд "Asia s got talent" шоу нь энэ оны гуравдугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ.

Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогч ирж оролцсоноос “Хөсөгтөн” хамтлаг  сая, сая үзэгч болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлсэн бөгөөд шүүгчдээс санал нэгтэйгээр “Тийм” гэсэн үнэлгээг авч хагас шигшээд шалгаран үлдсэн билээ.

Тэмцээний ялагч  $100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм. Одоогийн байдлаар “Хөсөгтөн” хамтлаг 2-р ээлжийн шалгаруулалтад үлдээд байгаа бөгөөд шилдэг 9 оролцогчийг шалгаруулах санал асуулга 23-27-ны хооронд явагдсан билээ. Тэгвэл санал асуулгын дүн 30-ны өдөр буюу өнөө орой 21:05 цагаас AXN сувгаар цацагдах ажээ. Мөн манай “Супервишн”, “Сансар” кабелийн сувгуудаар гарах юм байна.

Эх сурвалж: www.Urlag.mn


“Хөсөгтөн” хамтлагийн санал асуулгын дүн өнөө орой гарна  
Үзсэн: 937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-04-30 21:58
шилдэг 9 т шарлгарсан байна баяр хүргие

Бидэнтэй нэгдээрэй