Шууд Chart

2014 оны шилдэг уран бүтээлчдийг тодруулна

2015-05-13 11:33:52

Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам“-ын дагуу ирэх пүрэв гарагт 2014 оны шилдэг уран бүтээлчдийг тодруулж “Мөнгөн мод” цомыг гардуулахаар болжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас шилдэг уран бүтээлчдийнхээ бүтээн туурвих авьяас билгийг нь хүндэтгэн алдаршуулах, нийт уран бүтээлчдэд урам зориг өгөх, бүтээлч өрсөлдөөнийг бий болгох зорилгоор тус ажиллагааг өмнөх онуудаас өргөн хүрээнд, ёслол хүндэтгэлтэй хийхээр төлөвлөж байгаа аж.

Шалгаруулалтыг тайз, дэлгэцийн найруулагч, тайз, дэлгэцийн зураач, тайз дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн долоон төрлөөр явуулж, шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд “Мөнгөн мод” цом, тус бүр 3.000,000 төгрөгөөр шагнах юм.
 
Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Мөнгөн мод” цомыг гардуулах ёслолын ажиллагаа тавдугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулагдана.
 

2014 оны шилдэг уран бүтээлчдийг тодруулна  
Үзсэн: 456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй