Шууд Chart

"Хөсөгтөн" хамтлагийн санал асуулгын дүн өнөөдөр гарна

2015-05-14 10:33:29

Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг "Got talent" шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд "Asia s got talent" шоу нь энэ оны гуравдугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ.  

Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос "Хөсөгтөн" хамтлаг  сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан бөгөөд шүүгчдээс санал нэгтэйгээр "Тийм" гэсэн үнэлгээг авч хагас шигшээд шалгаран үлдсэн. 

Улмаар “Хөсөгтөн” хамтлаг шилдэг ест шалгаран үлдэж улмаар финалийн шатанд тунаж үлдсэн билээ. Финалын шатны санал асуулга өнөөдөр дуусч байгаа бөгөөд ердөө хэдхэн цагийн дараа шилдгийн шилдэг тодрох гэж байна. Тэд цахим хуудсандаа монголчууддаа баярласан талархсанаа илэрхийлэн ийнхүү бичжээ. 

"Өглөөний мэнд Эрхэм найзуудаа !!! Өнөөдөр бидний 2014 оны 11 сараас хойш бүтэн 6 сарын турш уралдсан Asias Got Talent 2015 шоу уралдааны хаалтын тоглолт бас дүн гарна. Энэ 9 хамтлагаас өнөөдөр хэн нь аварга болохыг ёстой бүү мэд !!!
Аварга 100 000$, Sony Music Entertainment-ийн гэрээ, Marina Bay Sands -д тоглолтоо хийх эрхийн эзэн болно. Олон хоног хүлээлээ ёстой юу ч болвол болог Өвөг дээдсийн минь, Түмэн олны минь заяа түших байгаа !!! Залбирч байгаарай манайхаан !!!" гэжээ. 

Монголынхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаж яваа "Хөсөгтөн" хамтлагийн бахархам залуучууддаа амжилт хүсээд шилдэг нь болоорой гэж ерөөе... 


"Хөсөгтөн" хамтлагийн санал асуулгын дүн өнөөдөр гарна   
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй