Шууд Chart

Зарим музейг төрийн тусгай хамгаалалтад авна

2015-05-19 11:39:58

БСШУ-ны сайдын тушаал, удирдамжийн дагуу улс, аймгийн музейнүүдэд улсын тооллогыг 2013 оны арванэгдгээр сард зэрэг эхлүүлж, хамгийн сүүлд буюу энэ оны дөрөвдүгээр сард Монголын үндэсний музейнхээр тооллого дуусчээ. Тооллогод 42 байгууллага хамрагдсан байна.

Үүнтэй холбоотойгоор улс, орон нутгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүнгийн мөрөөр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаас үүрэг болголоо.

Үүнд,

·  Музейн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, музейн хөгжлийн үндэсний хөтөлбөр боловсруулах, тооллогын дүнгийн мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргах

·  Монголын үндэсний музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Эрдэнэзуу музейг Төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлийн жагсаалтад оруулах

·  Улс, орон нутгийн музейн барилгын засварын үйлчилгээ, зориулалтын барилга байгууламж, техник тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг ирэх оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгах

·  Музейн нарийн мэргэжлийн боловсон хүчнийг өндөр хөгжилтэй оронд бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх

·  Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох  журмыг хамтран баталж, мөрдүүлэх

·  Эрдэнэзуу болон бусад сүм музейг орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх талаар судалгаа хийж, зохих шийдвэр гаргуулахыг үүрэг болголоо.


Зарим музейг төрийн тусгай хамгаалалтад авна  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.192.xxx [103.26.192.xxx] 2015-05-19 12:41
ЗӨВ БАЙНА, ДОХИОЛОЛ, КАМЕРЖУУЛАЛТ МАШ САЙН ХИЙХ ХЭРЭГТЭЙ, ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛЫГ ДАХИН ДАВТАГДАШГҮЙ ГЭДЭГ УТГААРАА ХАМГААЛАЛТАНД АВАХ НЬ ТУЙЛЫН ЗӨВ

Бидэнтэй нэгдээрэй