
Зураач Марике Крона гэх эмэгтэй жирэмсэн эмэгтэйн дотор юу болж байгааг дүрсэлсэн уран зургийг гэдсэн дээр нь зуржээ. Энэхүү зургийг хөл хүнд ээж зуруулахыг хүссэн бөгөөд тэрбээр эмчийн өрөөнд очиж, эхоны дэлгэцээр хүүхдээ харахаас илүүтэйгээр энэхүү зураг нь таалагдаж байгааг сэтгүүлчдэд ярьжээ.
Мэргэжлийнхэний үзэж буйгаар хэвлийд байгаа ургийг яг харсан мэт арьсан дээр ийнхүү буулгах нь асар их мэдрэмж шаардсан, хэцүү ажил хэмээн үзэж байгаа бөгөөд ийм жижиг орон зайд бүсгүйн гэдсэн доторх ураг болоод анатомын хэсгүүдийг дүрслэн нь гэдэг цөөн хүнд байх нарийн мэдрэмж гэжээ.
Марике Кронагийн зургаа зурж буй үеийн зургийг Голландын гэрэл зурагчин Леони Версанвүүт авсан бөгөөд тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаараа тэрхүү зургаа түгээжээ.
Жирэмсэн эмэгтэйн гэдсэн дээр ургийн зураг зуржээ | ||
Үзсэн: 2792 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.