Шууд Chart

Хурд хамтлаг "Урлаг урлагаа дэмжье" төслийг хэрэгжүүлж эхэллээ

2015-05-22 11:31:57

Урлаг бол тасралтгүй хөгжих хүний оюун санааны гайхамшигийн илэрхийлэл билээ. Харин өнөөдөр манайд урлаг хэр хөгжиж байна вэ? Бид хөгжих гарцыг хэр тавиж байна вэ? Магадгүй Улаанбаатар хотод урлагийн хөгжил тодорхой хэмжээгээр харагдаж байвч хөдөө орон нутагт дутагдалтай байгаа юм.

    Ийм ч учраас "Хурд" хамтлаг уран бүтээлээ хийхийн хажуугаар "Урлаг урлагаа дэмжье" төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төслийн хүрээнд "Хурд" хамтлагийнхан энэ сарын хорьдоор Баянхонгор аймгийн Хөгжимт Драмын театртай хамтран Улаанбаатар паласт тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна.

   Орон нутагт буй олон авьяастай урлагт амьдралаа зориулсан уран бүтээлчдийн хувьд энэ нь тун сайхан завшаан болж байгаа нь гарцаагүй билээ. Та ч гэсэн орон нутгийн урлагийн хөгжлийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Ингээд Хурдынхандаа болон Баянхонгорчууддаа амжилт хүсэе.


Хурд хамтлаг "Урлаг урлагаа дэмжье" төслийг хэрэгжүүлж эхэллээ   
Үзсэн: 650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй