Шууд Chart

Монгол Улс "НордАрт"-д оролцоно

2015-06-03 08:28:00

ХБНГУ-ын Бюдельсдорф хотноо 2015 оны зургаадугаар сарын 06-наас аравдугаар сарын 04-ний өдрүүдэд зохиогдох “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол улс “Онцлох орон”-оор оролцоно. Тус үзэсгэлэнгийн хүрээнд Монголын уран бүтээлчдэд зориулан гурван мянган м2 талбай бүхий тусгай павильон анх удаа гаргаж байгаа юм. Европт өнөөг хүртэл зохион байгуулагдаж буй Монголын дүрслэх урлагийн хамгийн том үзэсгэлэнд тооцогдох энэхүү арга хэмжээнд нийт 34 уран бүтээлчийн уран зураг, баримал, инстоляц, график, гэрэл зураг ба видео зэрэг төрлийн 100 гаруй бүтээлүүд олны хүртээл болно.

Хойд Герман дахь өвөрмөц байршил, том орон зай бүхий түүхэн соёлын өв, аж үйлдвэрийн цогцолборт зохион байгуулагддаг “НордАрт” үзэсгэлэнд жил бүр олон улсын 250 уран бүтээлчид оролцдог. “НордАрт” нь 17 жилийн түүхтэй, шүүгчдийн сонгон шалгаруулaлттaй, дүрслэх урлагийн бүх төрөл, хэв маягийг агуулcан бөгөөд Европ дахь орчин үеийн урлагийн томоохонд тооцогдох үзэсгэлэн юм. 2015 онд 99 орны 2932 орчим уран бүтээлчид oролцох хүсэлт гаргаснаас нийт 55 орны 250 уран бүтээлчдийн бүтээлийг зуны улирлын туршид 22 мянган м2 үзэсгэлэнгийн талбай болон 80 мянган м2 цэцэрлэгт хүрээлэнд дэлгэж, 70 мянга орчим үзэгчдэд толилуулах юм.


Монгол Улс "НордАрт"-д оролцоно  
Үзсэн: 737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй