Ирэх сарын 10-нд нээлтээ хийх адал явдалт драм төрлийн “Зангараг” уран сайхны киног А.Батбаатар зохиолыг нь бичиж, найруулсан бөгөөд дүрүүдэд жүжигчин Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг, Д.Бямбацогт, Г.Золбоот, П.Баттөр, Г.Алтангэрэл, Д.Дэлгэрсайхан, Е.Баярмагнай, Т.Анар, Т.Мөнх-Эрдэнэ нар тогложээ. “Sky Pyramid” студийн уран бүтээл. Үйл явдал: Аав ээж нь гэнэтийн ослоор нас барснаар Гариг хоёр дүүгээ дагуулан траншейнд амьдрахаас өөр сонголтгүй болно. Дүүгээ өмөөрөн тэнэмэл хүүтэй зодолдож байгаад түүнтэй танилцан, хамтдаа бүхнийг хийж өөрсдийн дүрмээ зохионо. Гэнэт Гаригийн дүү Энхлэн сураггүй алга болсноор учир нь үл тайлагдах хэргийн сэжүүртэй нүүр тулгарна. Нэгэн үл танигдах хүн өөрийн үзэл бодол, хүсэл эрмэлзлээ биелүүлэхийн тулд 20-н жил тэсэн ядан хүлээсэн тоглоомоо эхлүүлжээ. Харин тэд эр хүний зангаргаар хэлсэн үгэндээ эзэн байж, хэзээ ч нугаршгүй ноён нуруутай байж чадах болов уу… Хүн үзэн ядалт өш хонзонд автахаараа хамгийн эрхэм чанараа гээж мөхөл рүүгээ ойртож байгаагаа хэзээ ч ухаардаггүй. Үр дүнд нь өнөөдөр, маргааш хоёрын алинд нь ч амьдарч чаддаггүй. Тэд хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарч тэгээд эцэст нь хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг. Учир нь зам болгон зөв байдаггүй.
| “Зангараг” уран сайхны кино энэ сарын 10-нд нээлтээ хийнэ | ||
| Үзсэн: 1619 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.