
ЭМСЯ, тус яамны харьяа БТСХТ-ийн Спортын эрдэм шинжилгээ, сургалтын хэлтэс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран Үндэсний шигшээ багийн багш дасгалжуулагч, тамирчдад сургалт явуулсан байна. "Рио-2016" зуны 30 дугаар олимп, паралимпийн 14 дүгээр наадмын өмнө эл сургалтыг хийж байгаагаараа онцлог гэж зохион байгуулагчид хэлж байв.
Үндэсний шигшээ баг нийтдээ 17 спортын төрөлд үйл ажиллагаа явуулдаг. Тэдний тав нь олимпийн эрх олгох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, тэмцээний өмнөх бэлтгэлд аль хэдийнэ гарсан байна. Тиймээс энэ удаагийн сургалтаар нийтдээ Үндэсний шигшээ багийн спортын 12 төрлөөс нийт 50 орчим багш дасгалжуулагч, тамирчид хамрагдсан аж. Өнөөгийн спортын дэлхий нийтийн чиг хандлагаас харахад дан ганц биеийн хүч, ур чадвараас шалтгаалахгүй нь нэгэнт тодорхой болоод байна. Монголын баг тамирчид аль хэдийнэ дэлхийд данслагдах болсон гэж үздэг ч илүү их мэдлэг, мэдээлэлтэй байх, сэтгэл зүйг дээд зэргээр төлөвшүүлэх, эрүүл зөв хооллох зэрэг нэмэлт хүчин зүйлсийг эрдэмтэн судлаачдын тусламжтайгаар амжилтын нэг хэсэг болгон төгөлдөршүүлэх нь илүү их амжилт гаргахын үндэс болжээ. Тиймээс энэ удаагийн сургалт Үндэсний шигшээ багийн тамирчдад үр өгөөжөө өгнө гэдгийг БТСХТ-ийн ЗСХХ-ийн дарга Ц.Баярсайхан онцолж байв. Өөрөөр хэлбэл, эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний ажлын үр өгөөжийг тамирчдын дасгал сургуулилтын нэг хэсэг болгосноор Монголын баг тамирчид "Рио-2016" зуны 30 дугаар олимп, паралимпийн 14 дүгээр наадамд өндөр ажилт гаргах бүрэн боломжтой болно гэж үзлээ.
Эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор их спортод илүү амжилт гаргах боломжтой гэж үзлээ | ||
Үзсэн: 410 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.