
Зуны олимпийн XXXI наадмыг МҮОНРТ албан ёсны эрхтэйгээр гурван сувгаараа орон даяар шууд дамжуулах юм. Түүнчлэн тус наадмын сонин сайхан, Монголынхаа баг тамирчдын амжилт ялалтын торгон агшинг газар дээрээс нь сурвалжлан шууд дамжуулах хүргэх уран бүтээлчдийн баг өнөөдөр буюу 2016 оны наймдугаар сарын 2-нд монголын цагаар 16 цагийн орчимд Рио де Жанейро хотод зарим тамирчдын хамт хүрэлцэн очоод байна.
Монголын баг тамирчид, манай МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн багийг Рио дахь Монголын штабын туслах Э.Мөнхбилэг тэргүүтэй зохион байгуулагчид угтан авчээ.
МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн баг Рио Де Жанейрод буулаа | ||
Үзсэн: 1805 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.