Шууд Chart

Д.Төмөрхүлэг Канадын тамирчин Бочард Антуантай барилдана

2016-08-08 02:20:40

Жүдо бөхийн 66 кг-ын жинд өрсөлдөж байгаа  ОУХМ Д.Төмөрхүлэг Италийн бөх Фабио Басилетэй барилдаж, хоёр вазари үнэлгээ алдан ялагдал хүлээсэн.  Ингэснээр тэрээр дагах барилдаан хийхээр болсон бөгөөд өнөө шөнө 3:30 цагт эхлэх дагах барилдаанд Канад улсын тамирчин Бочард Антуантай барилдана.

Тэрээр өмнөх тойргуудад Саудын Арабын жүдоч Хамад Сулейманыг иппон үнэлгээгээр, Алжирын тамирчин Хоуд Зоурданийг онооны давуугаар ялсан билээ.  Сонирхуулахад, Д.Төмөрхүлэг Лондонгийн олимпод амжилттай оролцож, 2009 онд  Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2014 онд  Азийн наадмаас алтан медаль хүртэж байсан тамирчин юм.


Д.Төмөрхүлэг Канадын тамирчин Бочард Антуантай барилдана  
Үзсэн: 1471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй