Шууд Chart

Рио Де Жанейро хот олимпийн тамирчдын төгөлтэй болно

2016-08-08 11:39:32

Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотод зохиогдож байгаа зуны олимпийн 31 дүгээр наадамд 206 орны 11000 гаруй тамирчин оролцож, спортын 28 төрөлд нийт 306 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа. Олон сонирхолтой үйл явдал, сэтгэл хөдөлгөсөн агшнаар дүүрэн өрнөж байгаа Риогийн олимпийн бас нэгэн онцлог нь 207 төрлийн модны үрийг баг тус бүрт тараан өгч, Деодоро дүүргийн "Радикал" хүрээлэнд суулгуулах юм байна. Ингэснээр зуны олимпийн 31 дүгээр наадамд оролцогч бүх тамирчин өөрийн нэрээрээ мод тарьж “олимпийн төгөл” байгуулахад хувь нэмрээ оруулах юм. Нээлтийн арга хэмжээний Ерөнхий найруулагч Даниала Томас "Тамирчид энэ олимпид оролцохдоо зөвхөн медалийн төлөө биш, мод тарьж түүхэнд нэрээ үлдээнэ” гэж онцолжээ. Сонирхуулахад, Бразил улс ой устгалаараа дэлхийд тэргүүлдэг юм байна.




Рио Де Жанейро хот олимпийн тамирчдын төгөлтэй болно  
Үзсэн: 1403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй