Шууд Chart

Медалийн тоогоор АНУ тэргүүлж байна

2016-08-08 14:22:41

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадам өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн наадамд дүрвэгсдийн багтай нийлээд 207 орны 11 мянган тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Олимпийн наадам эхэлснээс хойш хоёр өдрийн дараах байдлаар АНУ медалийн тоогоор тэргүүлж байна. Гурван алт, таван мөнгө, 4 хүрэл буюу нийт 12 медаль авсан байна. Харин хоёрдугаар байрт БНХАУ-ын баг тамирчид гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл, нийт найман медальтайгаар олимпийн наадмыг үргэлжлүүлж байна.    

 




Медалийн тоогоор АНУ тэргүүлж байна   
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй