“Рио 2016” олимпийн наадмын эмэгтэй жүдо бөхийн 57 кг-ын жинд өрсөлдөж буй Доржсүрэнгийн Сумъяа А хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий дөрвөн мөнгөн медальтай Португалын Тельма Монтейрог нэмэлт цагт торгуулиар ялан их шөвөгт шалгарч үлдлээ.
Тэрбээр хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Каори Мацүмототой барилдахаар учраа таараад байна.
Дашрамд дуулгахад Д.Сумъяа 2014 оны Азийн наадмаас хүрэл, 2015 оны ДАШТ-ээс хүрэл, 2016 оны ААШТ-ээс алтан медалийг тус тус хүрсэн туршлагатай тамирчин юм. Түүний барилдааны бичлэгийг бүрэн эхээр нь хүргэе. /Бичлэгийг эхний зурган дээр дарж үзнэ үү/
РИО 2016: Д.Сумъяа их шөвөгт шалгарлаа /Бичлэг/ | ||
Үзсэн: 3215 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.