Шууд Chart

Монголын далбаа Риогийн тэнгэрт мандлаа /Бичлэг/

2016-08-09 06:32:40

“Рио 2016” олимпийн наадмын эмэгтэй жүдо бөхийн 57 кг-ын жинд өрсөлдөж байгаа Доржсүрэнгийн Сумьяа одтой сайхан барилдаж, оноолт таарсан учраа бөхчүүдээ ээлж дараалан давсаар алтан, мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот төрийн далбааг Бразилийн тэнгэрт мандууллаа.

Д.Сумьяагийн хувьд ийнхүү Монгол Улсын жүдо бөхийн эмэгтэй тамирчдын дундаас анх удаагаа олимпоос медаль хүртсэн тамирчин болж байгаа билээ.

Харин 57 кг-ийн жинд алтан медалийг Бразилийн жүдоч Рафаэла Силва хүртсэн бол хүрэл медалийг Японы Каори Мацумото, Португалийн тамирчин Монтейру Телма нар хүртсэн юм.

Шагнал гардуулсан торгон агшиныг хүлээн авч үзнэ үү.


Монголын далбаа Риогийн тэнгэрт мандлаа /Бичлэг/  
Үзсэн: 2299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [112.72.11.xxx] 2016-08-09 12:09
Тамирчны ялалт хямдхан олдоогүй. Монгол түмэн чинь чамд итгэдэг, дараагийн олимп чинийх гэдэгт итгэлтэй байна. Аз жаргал хүсье.
Зочин [202.131.225.xxx] 2016-08-09 09:38
Баярлалаа, эх орныхоо нэрийг гаргасан хөөрхөн охинд баярлалаа.МОНГОЛ ОРОН ИЙМ ОХИДУУДААРАА БАХАРХАЖ БАЙНА.
Зочин [66.249.82.xxx] 2016-08-09 08:41
Bayr hurgie mongok tumen chn ineej bn
oyunaa [112.72.11.xxx] 2016-08-09 07:01
Bayr hvrgie myndag shvv amjilt

Бидэнтэй нэгдээрэй