
"Рио-2016" олимпийн наадмын дөрөв дэх өдөр волейболын эмэгтэй багийн тоглолт болж байна. Монголын цагаар 08:15-д эхэлсэн ОХУ, БНСУ-ын хооронд өрнөсөн тоглолт дөнгөж сая ОХУ-ын баг тамирчдын хожлоор өндөрлөв.
Урьдчилсан шатны А хэсгийн тоглолтын гурван үеийн байдлаар онооны харьцаа 3:1 болсноор манай хойд хөршийн эмэгтэй баг тэргүүлж чадлаа. Тоглолтын турш ОХУ-ын баг тамирчид илт давуу байлаа. Тэд тооны харьцааг 25:14 болгож чадсан юм. ОХУ-ын шигшээ багийн довтлогч Воронкова тоглолтын сүүлийн оноог багтаа авч ирсэн.
Тооны харьцаа хол зөрүүтэй байсан ч БНСУ-ын багийн тамирчид тэмцээний турш сэтгэл зүйн хувьд өөдрөг байсан гэж болно. ОХУ-ын багтай тоглох дараагийн учраа Камероны баг бол БНСУ-ын багийг Аргентиний шигшээ баг хүлээж байна.


ОХУ-ын волейболын эмэгтэй баг хоёр дахь ялалтаа авлаа | ||
Үзсэн: 1998 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.