
Риогийн олимпийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандуулахаар Монголын 43 тамирчин зориод байгаа билээ. Тэдний маань салхийг байт харвааны төрлөөр Ж.Гантөгс хагалж байгаа юм. Монголын баг тамирчдаа илүү их дэмжиж, илүү их урам зориг өгөх үүднээс тэднийхээ талаарх мэдээллийг уншигчдадаа цаг алдалгүй хүргэсээр байгаа бөгөөд энэ удаад тамирчдынхаа товч намтар, амжилтын мэдээллийг цуврал болгон хүргэж байна.
Чөлөөт бөх /эрэгтэй баг тамирчид/
Эрдэнэбатын Бэхбаяр \үндэсний шигшээ багийн тамирчин\
Төрсөн он сар өдөр: 1992 оны наймдугаар сарын 13
Нас: 24
Төрсөн газар: Улаанбаатар хот
Цол хэргэм: ОУХМ, МУГТ
Барилдаж байгаа жин: 57 кг
Үндсэн багш: А.Энхээ
Клуб: Хүч спорт хороо
Томоохон амжилтууд:
-2012 оны залуучуудын ДАШТ-ээс алтан медаль \55кг\
-2015 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс алтан медаль\55кг\
-2015 оны өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль \57кг\
- АНУ-ын Лас-Вегаст болсон 2015 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж олимпийн эрхээ авсан.
Ганзоригийн Мандахнаран \Үндэсний шигшээ багийн тамирчин\
Төрсөн он сар өдөр: 1986 оны тавдугаар сарын 11
Нас: 30
Төрсөн газар: Төв аймгийн Зуунмод хот
Цол хэргэм: ОУХМ, МУГТ
Барилдаж байгаа жин: 65 кг
Клуб: Алдар спорт хороо
Гаргасан амжилтууд:
Чөлөөт бөхийн спортоор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Монгол улсын гавъяат тамирчин, дэд хурандаа Ц.Цогтбаяр, Монгол улсын гавъяат дасгалжуулагч Ц.Хосбаяр нарын удирдлаган дор хичээллэж доорхи амжилтуудыг гаргаад байгаа цаашид өсөх ирээдүйтэй амжилт нь жилээс жилд өсөж яваа шилдэг тамирчдын нэг юм.
- 2001 оны хүүхдийн спортын 2-р их наадмын чөлөөт бөхийн төрлийн аварга
- 2004 оны өсвөр үеийн улсын аваргын алтан медаль
- 2005 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
- Швейцарь улсад болсон олон улсын залуучуудын тэмцээний аварга
- 2006 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
- 2006 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
- 2006 оны БНХАУ-д болсон насанд хүрэгчдийн олон улсын тэмцээний мөнгөн медаль
- 2007 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
- 2007 оны МУ-ын жингийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
- 2008 оны Монголын бүх ард түмний 12 их наадмын аварга,
- Олимпийн эрх олгох Шевцарь, Польш улсад болсон тэмцээнүүдэд шагналт 5-р байр
- 2008 оны ОХУ-ын олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медаль
- 2008 оны МУ-ын ерөнхийлөгчийн цомын олон улсын тэмцээний хүрэл медаль
- 2009 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
- 2009 оны МУ-ын “Сорилт” тэмцээнүүдийн аварга
- 2009 оны Дани улсад болсон насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний шагналт 8 дугаар байр
- 2010 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
- 2010 оны Монгол улсын Сорилт 1, 2 тэмцээнүүдийн аварга
- 2010 оны Турк улсын Яшир Догу хотод болсон гранпри тэмцээний ххүрэл медаль
- 2010 оны БНХАУ-д болсон Ордос наадмын мөнгөн медаль
- 2010 оны БНХАУ-ын Гуанжоу хотод болсон Азийн 16-р наадмын алтан медаль
- 2011 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах MONGOLIAN OPEN тэмцээний алтан медаль
- 2012 оны Монголын Бүх Ард Түмний их наадмын хүрэл медаль тус тус хүртсэн.
- 2013 оны Унгарын нийслэл Будапешт хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
- 2013 оны ОХУ-ын Казань хотноо зохиогдсон оюутны универсиад их наадмын хүрэл медаль
- 2013 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль
- 2013 оны Герман улсад зохиогдсон Гран-при тэмцээнээс хүрэл медаль
- 2013 оны олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн
- 2013 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль.
- 2014 оны Узбек Улсад зохиогдсон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль,
- 2014 онд АНУ-ын New Jerssy хотноо зохион байгуулагдсан Дэлхийн цэргийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
- 2014 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль.
- 2014 оны “MONGOLIAN OPEN” олон улсын тэмцээний алтан медаль,
- 2015 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль,
- 2015 оны “MONGOLIAN OPEN” олон улсын тэмцээний алтан медаль,
- 2015 оны Франц улсад зохиогдсон Алтан гранпри тэмцээний алтан медаль,
- 2015 оны Дэлхийн цэргийн 6 дугаар тоглолтоос хүрэл медаль,
- 2015 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт 5 дугаар байр эзэлж, Рио-2016 зуны олимпод оролцох эрхээ аваад байгаа шилдэг тамирчин юм.
Пүрэвжавын Өнөрбат \Үндэсний шигшээ багийн тамирчин\
Төрсөн он сар өдөр: 1988 оны хоёрдугаар сарын 15
Нас: 28
Төрсөн газар: Хөвсгөл аймгийн Мөрөн хот
Цол хэргэм: ОУХМ
Барилдаж байгаа жин: 74 кг
Гаргасан амжилтууд:
- 2008 оны Дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл
- 2008 онд Азийн аваргын мөнгө медаль
- 2011 онд Азийн аваргын хүрэл медаль
- “Лас Вегас-2015” ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж олимпийн эрхээ авсан.
Жаргалсайханы Чулуунбат \Үндэсний шигшээ багийн тамирчин\
Төрсөн он сар өдөр: 1984 оны 12 дугаар сарын 3
Нас: 32
Төрсөн газар: Баянхонгор аймгийн Бууцагаан сум
Цол хэргэм: ОУХМ, монгол бөх барилдааны улсын начин
Барилдаж байгаа жин: 125 кг
Гаргасан амжилтууд:
- 2010 оны Азийн наадмын мөнгөн медаль
- 2008, 2010, 2011, 2012 оны ААШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн.
- “Лас Вегас-2015” ДАШТ-д V байранд орж олимпийн эрх авсан.
Оргодолын Үйтүмэн \Үндэсний шигшээ багийн тамирчин\
Төрсөн он сар өдөр: 1989 оны дөрөвдүгээр сарын 29
Нас: 27
Төрсөн газар: Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум
Цол хэргэм: чөлөөт бөхийн ОУХМ, сумын заан
Барилдаж байгаа жин: 86 кг
Клуб: Алдарт спорт хороо
Гаргасан амжилтууд:
- 2009 онд Залуучуудын УАШТ-ээс алтан медаль
- 2010 онд оюутны УАШТ-ээс алт, 2009, 2011 онд хүрэл медаль
- 2016 онд “Mongolia Open”-оос хүрэл медаль хүртсэн.
Доржхандын Хүдэрбулга \Үндэсний шигшээ багийн тамирчин\
Төрсөн он: 1992
Нас: 24
Төрсөн газар: Төв аймгийн Өндөрширээт сум
Цол хэргэм: ОУХМ
Барилдаж байгаа жин: 96кг
Клуб: Гант
2005 оноос дасгалжуулагч Ц.Лхаажав, дасгалжуулагч Ж.Дандарын удирдлага дор хичээллэж байгаад 2010 оноос “Ганьт” клубт үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраагийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Үндэсний бөхөөр барилдаж, 2009 онд залуучуудын үндэсний бөхийн аварга, 2011 онд спортын мастер, 2012 онд ОУХМ болсон юм.
Гаргасан амжилтууд:
- 2013 онд Унгар улсын Будапешт хотод болсон ДАШТ-д оролцсон.
- 2013 онд ОХУ-ын Казань хотод болсон Оюутны зуны Универсиад наадмаас хүрэл медаль хүртсэн.
- Ази тивийн АШТ-ээс 2012 онд /БНСУ-ын Гуми/, 2013 онд /Энэтхэгийн Нью-Дели/ тус тус хүрэл медальтай.
- “Mongolia Open” ОУТ-ээс 2013 онд хүрэл, 2014 онд алтан медаль
- ОХУ-ын Улаан-Үд хотноо зохиогдсон Б.Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ээс 2010, 2013 онд хүрэл медаль
- 2012 онд ОХУ-ын Красноярскын АШТ-ээс алт медаль
- 2013 онд ОХУ-ын Буриад улсын ерөнхийлөгчийн цомын төлөө тэмцээнээс хүрэл медаль
- ОХУ-ын Тува улсын Кызыль хотноо Төв Азийн АШТ-ээс алтан медаль
- ОХУ-ын 2014 онд Франц улсад болдог “Гран при” тэмцээнээс хүрэл медаль
- 2015 онд Залуучуудын УАШТ-ээс алт, Бүх ард түмний спортын наадмаас хүрэл, УАШТ-ээс хошой хүрэл медаль хүртсэн байна.
Чөлөөт бөхийн эмэгтэй багийн тамирчдын танилцуулга
Очирбатын Насанбурмаа /Үндэсний шигшээ багийн тамирчин/
Тѳрсѳн он, сар, ѳдѳр: 1989 оны дөрөвдүгээр сарын 14
Клуб: Аварга Алтай
Анхны багш: Т.Сүхбаатар
Үндсэн багш: Т.Сүхбаатар
Барилдаж байгаа жин: 69 кг
Цол хэргэм: Монгол улсын гавьяат тамирчин
Гаргасан амжилт:
- 2005 оны Ази тивийн Залуучуудын АШТ - Алт
- 2008 оны Залуучуудын ДАШТ – Мѳнгѳ
- 2008 оны Ази Тивийн АШТ - Мѳнгѳ
- 2008 оны Дэлхийн АШТ - хүрэл /67 кг/
- 2010 оны Азийн наадам - Мөнгө /63 кг/
- 2011 оны “Mongolian Open” тэмцээн - Алт /63кг/
- 2011 оны УАШТ Алт - /63кг/
- 2011 оны Дэлхийн АШТ - Хүрэл /63кг/
- 2012 оны “Mongolian Open” тэмцээн - Мѳнгѳ /63кг/
- 2012 оны МБАТ-ий Спартакиад - Мѳнгѳ /63 кг/
- 2013 оны Дэлхийн цомын тэмцээн - Мөнгө /67 кг/
- 2013 оны Насанд хүрэгчдийн УАШТ - Алт /67 кг/
- 2013 оны Иван Ярыгины нэрэмжит ОУТ - Алт /67 кг/
- 2013 оны Дэлхийн АШТ - Хүрэл /67 кг/
- 2014 оны “Mongolian Open” тэмцээн - Алт /67кг/
Эрдэнэчимэгийн Сумъяа /Үндэсний шигшээ багийн тамирчин/
Тѳрсѳн он, сар, ѳдѳр: 1990 оны хоёрдугаар сарын 28
Нас: 26
Төрсөн газар: Архангай аймаг
Клуб: "Замчин" спорт хороо
Анхны багш: Ц.Билэг-Өрнөх
Үндсэн багш: З.Дүвчин
Спортын цол зэрэг: ОУХМ
Барилдаж байгаа жин: 53 кг
Гаргасан амжилт:
- 2011 оны Хари Рам Гран при ОУТ - Алт /55 кг/
- 2012 оны “Mongolian Open” тэмцээн - хүрэл /55 кг/
- 2013 оны “Mongolian Open” тэмцээн - АЛТ /55 кг/
- 2013 оны Насанд хүрэгчдийн УАШТ - Хүрэл /55 кг/
- 2013 оны Оюутны УАШТ - Алт /51 кг/
- 2013 оны Дэлхийн Оюутны Универсиад наадам - Мөнгө /51 кг/
- 2013 оны Дэлхийн АШТ - Мөнгө /51 кг/
- 2013 оны Бакугийн Алтан ГРАН-ПРИ тэмцээн – Мөнгө /51 кг/
- 2014 оны “Mongolian Open” тэмцээн - Хүрэл /53 кг/
Соронзонболдын Батцэцэг / Үндэсний шигшээ багийн тамирчин/
Тѳрсѳн он, сар, ѳдѳр: 1990 оны тавдугаар сарын 03
Клуб: Хилчин
Анхны багш: Д.Дондов
Үндсэн багш: З.Дүвчин
Спортын цол зэрэг: МУГТ
Амжилт:
- 2008 оны Залуучуудын УАШТ - Алт /59 кг/
- 2008 оны Залуучуудын Ази тивийн АШТ- Алт /59 кг/
- 2008 оны МБАТ-ий Спартакиад - Хүрэл /59 кг/
- 2009 оны Залуучуудын УАШТ - Алт /59 кг/
- 2009 оны Залуучуудын Ази тивийн АШТ - Алт /59 кг/
- 2009 оны Насанд хүрэгчдийн УАШТ - Алт /59 кг/
- 2010 оны Залуучуудын УАШТ - Алт /59 кг/
- 2010 оны Насанд хүрэгчдийн УАШТ - Алт /59 кг/
- 2010 оны Дэлхийн АШТ Алт - Алт /59 кг/
- 2011 оны “Mongolian Open” тэмцээн - Мѳнгѳ /63к г/
- 2012 оны МБАТ-ий Спартакиад - Алт /63 кг/
- 2012 оны “Mongolian Open” тэмцээний - Алт /63 кг/
- 2012 оны “Лондон 2012” Олимпийн их наадам - Хүрэл /63 кг/
- 2013 оны “Mongolian Open” тэмцээний - Алт /63 кг/
- 2013 оны Насанд хүрэгчдийн УАШТ - Алт/63 кг/
- 2013 оны Дэлхийн Оюутны Универсиад наадам - Алт /63 кг/
- 2013 оны Дэлхийн АШТ - Мөнгө /63 кг/
Пүрэвдоржийн Орхон \Үндэсний шигшээ багийн тамирчин\
Төрсөн он: 1993 он
Нас: 23
Клуб: "Алдар" спорт хороо
Төрсөн газар: Өвөрхангай аймаг
Барилдаж байгаа жин: 58 кг
Багш: Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр
Спортын цол хэргэм: Олон улсын хэмжээний мастер
Гаргасан амжилт:
- 2013 оны Залуучуудын ДАШТ - Хүрэл
- Армийн ДАШТ – Мөнгө
- Ази тивийн аврага шалгаруулах тэмцээн - Мөнгө
- “Алтан гран при” ОУТ - Алт
- Олимпийн наадамд анх удаа оролцож байна.
Амжилтууд:
- 2016 онд Азийн Олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртэж “RIO-2016” олимпийн эрхийн болзлыг биелүүлсэн.
- 2016 онд Италд болсон ОУТ - Алт
- 2016 онд Насанд хүрэгчдийн УАШТ - Алт,
- 2016 онд Иван Ярыгены нэрэмжит “Алтан гранпри” тэмцээн – Алт
- 2015 онд Насанд хүрэгчдийн УАШТ- Хүрэл
- 2015 онд “Mongolian open” тэмцээн Алт
- 2015 онд “Flatz open “ тэмцээн – Алт
- 2015 онд Францын “Grand prix” ОУТ – Хүрэл
- 2015 онд “Оросын цом” тэмцээн - Алт
- 2014 онд Армийн ДАШТ – Мөнгө
- 2014 онд Азийн АШТ – Мөнгө
- 2014 онд “Mongolian open “ Тэмцээн Хүрэл
- 2014 онд Насанд хүрэгчдийн УАШТ – Мөнгө
- 2014 онд Азарбайджан Баку “Алтан гранпри” тэмцээн Мөнгө
- 2014 онд Польшийн олон улсын тэмцээн - Хүрэл
- 2013 онд Залуучуудын ДАШТ – Хүрэл
- 2013 онд Оюутны универсиад их наадмын 5 дугаар байр,
- 2013 онд “Mongolian open “ Тэмцээн - Алт
- 2013 онд Дэлхийн цомын АШТ – Багийн мөнгөн медаль,
- 2013 онд Залуучуудын УАШТ - Алт,
- 2013 онд ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийн цомын ОУТ - Мөнгө
- 2013 онд Монголын оюутан залуучуудын III их наадам - Алт,
- 2013 онд Насанд хүрэгчдийн УАШТ – Мөнгө
- 2012 онд Залуучуудын УАШТ- Мөнгө
- 2012 онд “Mongolian open “ Тэмцээн - Хүрэл
- 2012 онд Турк улсын Ясир Догугийн нэрэмжит ОУТ - хүрэл
- 2012 онд Залуучуудын ДАШТ - Алт
- 2012 онд Улаанбаатар хотын АШТ - Алт
- 2011 онд Залуучуудын УАШТ – Мөнгө
- 2011 онд Олимпийн аварга Жон Петерсоны нэрэмжит ОУТ- Алт
- 2010 онд Залуучуудын УАШТ - Мөнгө,
- 2010 онд Өсвөр үеийн УАШТ - Мөнгө
- 2010 онд Монгол туургатан хүүхдийн их наадам - Мөнгө,
- 2009 онд Залуучуудын УАШТ - Хүрэл
- 2009 онд Өсвөр үеийн УАШТ - Мөнгө
- 2008 онд Монгол туургатан хүүхдийн их наадмын хүрэл медаль
- 2008 онд Өсвөр үеийн УАШТ - Хүрэл
- 2007 онд Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээн - Алт
Рио 2016: Монголын баг, тамирчдаа дэмжицгээе! /Чөлөөт бөх/ | ||
Үзсэн: 3848 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.