
"Рио-2016" наадмын спортын гимнастикийн эрэгтэй багийн төрөлд Японы баг тамирчид 274.094 оноогоор алтан медаль хүртлээ. Энэ нь Япон улс 2004 оноос хойш гимнастикийн төрлөөр алтан медаль хүртсэн анхны тохиолдол болж байна. Харин 271.453 оноогоор хоёрдугаар байрыг ОХУ-ын баг тамирчид эзэллээ. Гуравдугаар байрт Хятадын баг шалгарч, хүрэл медалийн эзэн болов.
Олон нийтийн зүгээс хамгийн их итгэл хүлээлгээд байсан Их Британийн баг тамирчид энэ удаад медаль хүртэж чадсангүй. Эрэгтэйчүүдийн гимнастикийн тэмцээнд талбай дээрх дасгал, турник, зэрэгцээ турник, модон морь, цагираг, тулгууртай харайлт гэсэн зургаан төрлөөр найман улсын баг тамирчид хоорондоо өрсөлдсөн юм.

Японы баг алтан медаль хүртэж, амжилтаа бататгалаа | ||
Үзсэн: 813 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.