
-Монголын тамирчдаас төдийгүй эрэгтэй тамирчдын дотроос Зуны олимпийн наадмын анхны Мөнгөн медалийг Жигжидийн Мөнхбат 1968 онд Мексик улсын Мехико хотод авсан.
-Монголын тамирчдаас төдийгүй эрэгтэй тамирчдын дотроос Зуны олимпийн наадмын анхны Хүрэл медалийг Чимидбазарын Дамдиншарав, Данзандаржаагийн Сэрээтэр, Төмөрийн Артаг гурав 1968 онд Мексик улсын Мехико хотод авсан.
-Зуны олимпийн наадмаас нэг спортын төрлөөр анх удаа 4 медалийг чөлөөт бөхийн спортын тамирчид 1968 онд Мексик улсын Мехико хотод авсан.
-Зуны олимпийн наадмаас спортын нэг төрлөөр анх удаа 3 хүрэл медалийг чөлөөт бөхийн спортын тамирчид 1968 онд Мексик улсын Мехико хотод авсан.
-Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн наадмын мөнгөн медальт Х.Баянмөнх 1964, 1968, 1972, 1976, 1980 онуудын Зуны олимпийн наадамд нийтдээ 5 удаа оролцож, эрэгтэй тамирчдын дотроос Зуны олимпийн наадамд хамгийн олон удаа оролцсон.
-Монголын шүүгчдээс төдийгүй эрэгтэй шүүгчдийн дотроос Зуны олимпийн наадамд анх удаа шүүгчээр Очирын Цэрэндагва 1968 онд Мексик улсын Мехико хотод оролцсон.
-Залуучуудын зуны олимпийн наадмаас монголын эмэгтэй тамирчдаас анхны Алтан медалийг Баатарзоригийн Батцэцэг 2010 онд Сингапур улсад болсон Залуучуудын зуны наадмаас, анхны Мөнгөн медалийг Болормаагийн Дөлгөөн 2014 онд БНХАУ-ын Нанжин хотод авсан.
Бэлтгэсэн: Г.Отгонжаргал "Монголын мэдээ" суваг
Рио де Жанейро
2016-08-09
Монголын олимпийн хөдөлгөөний түүхэнд чөлөөтийнхний тогтоосон дээд амжилтууд | ||
Үзсэн: 605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.