
2012 онд Англи улсын Лондон хотод болсон зуны олимпийн наадмын эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медаль авсны дараа Дархан аварга Х.Баянмөнх сэтгэгдлээ ярихдаа “1969 онд Энэтхэг улсын Дели хотод болсон ДАШТ-ээс анхны хүрэл медалийг Ж.Мөнхбат Монголын тамирчдаас анх авсан, 1971 онд Болгар Улсын София хотод болсон ДАШТ-ээс Б.Жамсран бид хоёр Монголын тамирчдаас төдийгүй эрэгтэй тамирчдын дотроос анхны мөнгөн медалийг авчихаад ДАШТ-ээс анхны алтан медалийг нь чөлөөт бөхийнхөн авах ёстой гэж бид ярилцдаг байсан ч амжаагүй байтал Гавьяат тамирчин Д.Дэмбэрэл 1971 онд Англи улсын Йорк хотод болсон байт сурын ДАШТ-ээс анх хүртсэн.
Тэгээд бид олимпийн анхны алтан медалийг нь авах юм шүү гэж ярилцдаг байсан ч чадаагүй өнгөрсөн. Жүдо, боксынхон анхны алтан медалийг 2008 онд авч, бид хоцорсон. Эмэгтэй тамирчдаас Д.Мөнхбаяр 1972 онд Испани улсын Барселона хотод анхны хүрэл медалийг авчихсан. Одоо олимпийн наадмаас манай эмэгтэй тамирчид алт, мөнгөн медалийг авч чадаагүй байна. Иймд энэ хоёр медалийг манай эмэгтэй чөлөөтийнхөн бусдаас түрүүлж хүртвэл ахмад бөхчүүд бид маш их баярлана” гэж өгүүлж байсан юм.
Бэлтгэсэн: Г.Отгонжаргал "Монголын мэдээ" суваг
Рио де Жанейро
2016-08-09
Х.Баянмөнх: Олимпийн анхны алт, мөнгөн медалийг эмэгтэй чөлөөтийнхөн хүртвэл ахмад бид маш их баярлана | ||
Үзсэн: 6157 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.