
Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин, МУГТ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа “Рио-2016” наадмын жүдо бөхийн 63 кг жингийн барилдаанд эх орноо төлөөлөн оролцож байна.
1986 оны зургаадугаар сарын 13-нд Өвөрхангай аймгийн Богд суманд мэндэлсэн Ц.Мөнхзаяагийн онцлох амжилтаас дурдвал, 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль, мөн оны ААШТ-ээс алтан медаль хүртэж байсан. Дэлхийд чансаагаараа есдүгээрт эрэмбэлэгддэг.
Тэрбээр дөрвөн жилийн өмнө Лондоны олимпид хэсгийн аварга болж, улмаар хүрлийн төлөө барилдаад ялагдсан ч илүү туршлага хуримтлуулж “Рио”-г зорьсон юм.
Ц.Мөнхзаяа эхний тойрогт Мароккогийн 30 настай тамирчин Ризлен Зоуактай барилдана. Африкийн хошой аварга Ризленийг манай тамирчин 2015 оны “Самсуны гран при”-д буулган авч байсан. Үүний дараа харин Казахстан болон Хятадын бөхчүүдийн аль ялсантай барилдах оноолттой байгаа юм.
Казахстаны бөх Мариан Урдабаева энэ жил Азийн аваргад анх удаа түрүүлсэн. Тэрбээр манай ОУХМ Б.Мөнгөнчимэгийг 3 удаа ялж байсан ч Ц.Мөнхзаяатай нэг ч удаа таарч барилдаж байгаагүй. Хятадын бөх ч шаггүй бөх. Ян Жуншиа 2014 оны “Улаанбаатарын гран при”-д ирж түрүүлэхдээ Б.Мөнгөнчимэгийг ялж байсан. Харин Ц.Мөнхзаяатай гурав барилдахдаа нэг ялж, хоёр ялагдаж байжээ.
МУГТ Ц.Мөнхзаяагийн барилдаан эхэллээ | ||
Үзсэн: 1501 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.