Шууд Chart

ОУХМ О.Ууганбаатарын барилдаан эхэллээ

2016-08-09 23:17:19

“Рио-2016” олимпийн наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг жинд D хэсэгт хүч үзэх ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар татамид гарч ирлээ.      
1988 оны хоёрдугаар сарын 19-нд Говь-Алтай аймгийн Жаргалан суманд мэндэлжээ. Түүний онцлох амжилтаас дурдвал:    
-2013 оны ААШТ хүрэл медаль
-2015 оны  ААШТ хүрэл медаль
-2015 оны Багийн ДАШТ хүрэл медальтай.

81 кг жинд Азийн хошой аварга, 2008 оны олимпийн тавдугаар байрын шагналт Д.Нямхүүгийн үлдээсэн орон зайг нөхөн гарч ирж буй залуусын нэг бол ОУХМ О.Ууганбаатар юм. 2016 оны Азийн АШТ-д түрүүлсэн энэ жингийн өөр нэг шилдэг бөх Н.Дагвасүрэнг үлдээж, Риод ирсэн түүний хувьд жиндээ “битүү морьд”-ын нэгт тооцогдож буй гэж хэлж болно.

Хамгийн сүүлийн дэлхийн чансаагаар 19 дүгээр байрт эрэмбэлэгдэж буй манай бөх эхний тойрогт гоц мөргөж байгаа.
Хэсгийн эхний тойрогт тэрбээр Египетийн бөх Мохамед Абделаалтай барилдах оноолттой. Абделаал энэ жилийн Африкийн аварга болж, Мастерсд манай Н.Дагвасүрэнг хүрлийн төлөө ялснаар гуравдугаар байрт шалгарсан, карьерынхаа хамгийн өндөр амжилттай үе дээрээ Риод ирээд байгаа юм. Мохамед Абделаал О.Ууганбаатартай анх удаа барилдаж байна. Тэрбээр 26 настай, өнгөрсөн жил Астана хотод болсон дэлхийн аваргад есдүгээр байрт шалгарч байсан.

Манай жүдоч Мохамед Абделаалыг ялсан тохиолдолд шилдэг 16-д ОХУ-ын Х.Халмузаевтай барилдах магадлал өндөртэй. ОХУ-аас энэ жинд таван бөх олимпийн эрх авсан бөгөөд олимпийн хүрэл, дэлхийн аваргын алттай И.Нифонтовыг гэрт нь үлдээж ирсэн Х.Халмузаевт нутгийнхан нь ихээхэн найдлага тавьж буй. Х.Халмузаев манай бөхтэй гурван жилийн өмнө “Алматын гран при”-ийн финалд барилдаж ялж байлаа. О.Ууганбаатарын хэсгийг дэлхийн чансааны №4 Канадын А.Валоис-Портер тэргүүлж байна. 


ОУХМ О.Ууганбаатарын барилдаан эхэллээ   
Үзсэн: 1132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [178.209.137.xxx] 2016-08-09 23:34
Ylagdloo

Бидэнтэй нэгдээрэй