Шууд Chart

Маргааш буюу 8 дугаар сарын 10-нд манай тамирчдын оролцох тэмцээн

2016-08-10 00:31:08

Жүдо:

Эрэгтэй жүдо бөхийн 90 кг жинд Л.Отгонбаатар Нидерландын бөх Нёл Ван Т Эндтэй барилдана. Тэрбээр 25 настай. Өнгөрсөн жил Астана хотод, 2014 онд Челябинск хотод болсон дэлхийн аваргын тэмцээнд есдүгээр байрт шалгарч байсан. Эмэгтэй жүдо бөхийн 70 кг жинд Ц. Наранжаргал Гүржийн бөх Эстер Стамтай барилдана. Тэрбээр 29 настай. Өнгөрсөн жил Астана хотод болсон дэлхийн аваргад есдүгээр байрт шалгарч байжээ.

Бокс:

Өдөр 12:15 цагт ( Монголын цагаар 8-р сарын 11-ний шөнө 00:15 цагт) боксын 64 кг жинд манай тамирчин Б.Чинзориг Катарын боксчин Туласи Тарумалингамтай тулалдана. Тэрбээр 23 настай бөгөөд өнгөрсөн жил Дохад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд есдүгээр байрт шалгарч байсан.
Орой 17:45 цагт (Монголын цагаар 8-р сарын 11-ний өглөө 05:45 цагт) боксын 56 кг жинд Э.Цэндбаатар Кенийн боксчин Гичару Бенсон Нжангирутай тулалдана. Тэрбээр 31 настай бөгөөд Лондоны олимпид 17 дугаар байр, 2013 онд Алматы хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд есдүгээр байрт шалгарч байсан билээ.

А.Тамир

 


Маргааш буюу 8 дугаар сарын 10-нд манай тамирчдын оролцох тэмцээн   
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.212.116.xxx] 2016-08-10 13:21
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй