Шууд Chart

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг жингийн медалийн эзэд тодорлоо

2016-08-10 06:13:42

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг жингийн алтан медалийн төлөө Слованы бөх, Дэлхийн аварга Тина Тришниак, Францын тамирчин, Дэлхийн аварга Кларисс Агьбегненотой барилдлаа. Тина Тришниак тэмцээний турш илүү гэдгээ харуулж, цэвэр ялалт байгуулан "Рио-2016" олимпийн аварга болов.

Мөнгөн медалийг Кларисс Агьбегнено хүртлээ. Харин эмэгтэйчүүдийн 63 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаан Японы бөх Мико Таширо, Израйлын тамирчин Иордан Герби нарын хооронд өрнөсөн. Барилдааны эхэнд Грекийн бөх Герби юүко үнэлгээ авч хошуучилж байв. Удалгүй базари үнэлгээ авч ялснаар дэлхийн аваргын хүрэл медалийн амжилтаа бататгалаа.  
Дараагийн хүрэл медалийн төлөөх барилдаан Нидерландын бөх Аника Ван Эмден, Бразилын бөх Мариана Силвагийн хооронд болов. Пан Америкийн Жүдогийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай Силваг Нидерландын бөх Аника Ван Эмдени юүко үнэлгээгээр ялж хүрэл медалийн эзэн болсон юм. 






Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг жингийн медалийн эзэд тодорлоо   
Үзсэн: 935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй