
"Рио-2016" наадмын эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд шилдгүүд тодорлоо. Найман тамирчин шигшээ буудлагад өрсөлдсөнөөс Германы тамирчин Моника Карш, Швейцарийн тамирчин Дителм Гербер, Грекийн тамирчин Анна Коракаки, Хятадын тамирчин Жан Жин Жин нар финалд үлдсэн.
Грекийн буудлагын спортын түүхэнд олимпийн наадмаас алтан медаль авч байсан удаагүй. Харин "Рио-2016" олимпийн их наадмаас буудлагын спортоор анхны алтан медалиа авч түүхэндээ шинэ хуудас нээж чадлаа.
Грек улсын тамирчин Анна Коракаки Германы Моника Карштай алтан медалийн төлөө өрсөлдсөн. Финалын 6 серийн дараагаар хоёр тамирчны оноо тэнцүү байсан ч сүүлийн буудлагад Грекийн тамирчин 8:6-аар хожиж алтан наадмын эзэн боллоо. 20 настай Анна Коракаки анхны олимпоосоо алтан медаль хүртэж байгаа нь энэ юм.
Дэлхийн аваргын тэмцээнээс медаль алддаггүй Хятадын тамирчныг Швейцарийн тамирчин 8:6 онооны харьцаагаар ялж, хүрэл медалийн эзэн болов.


Грекийн тамирчин Анна Коракаки спорт гар бууны төрөлд алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 1033 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.