
Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөл өнөөдөр болж өндөрлөлөө. Энэ өдрийн тэмцээн маш өрсөлдөөнтэй болж АНУ-ын тамирчин Кэти Ледеки аваргалж алтан медалийн эзэн боллоо. Түүний хувьд Риогийн олимпод одтой байж хоёр дахь алтан медалиа хүртэж байгаа нь энэ юм.
Түүнчлэн энэ төрөлд мөнгөн медалийг Шведийн тамирчин Сара Жостром хүртсэн бол хүрэл медалийг Австралийн тамирчин Эмма Маккеон хүртсэн юм.
Дашрамд өгүүлэхэд Кэти Ледеки 19 настай бөгөөд “Рио 2016” түүний хоёр дахь олимп ажээ.
Рио 2016: Кэти Ледеки хоёр дахь алтан медалиа хүртлээ | ||
Үзсэн: 594 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.