Шууд Chart

Э.Бадар-Ууган боксын тамирчдаа дэмжихээр Риог зорьжээ

2016-08-10 14:30:53

Рио Де Жанейро хотод зохиогдож буй Зуны 31 дүгээр олимпод оролцохоор Монголын зургаан боксчин хөлгийн жолоо залсан. Одоогоор манай улс олимпийн мөнгөн медальтай болоод байгаа бөгөөд боксын тамирчид энэхүү медалийн тоог нэмж, амжилтыг түүчээлнэ хэмээн олон нийт, спорт сонирхогчид хүлээж байна.

Тэгвэл Риог зорьсон боксчдоо дэмжихээр Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Энхбатын Бадар-Ууган Рио Де Жанейро хотод очсон талаарх мэдээллийг онлайн ертөнцийнхөн онцолж байна.  

Манай боксчдын хувьд Г.Ган-Эрдэнэ тэмцээнээ өндөрлүүлсэн бол ОУХМ Д.Отгондалай өнгөрөгч шөнө учраагаа ялж, олимпийг амжилттай үргэлжлүүлж байгаа юм.

Бокс сонирхогчид түүнийг эх орондоо дараагийн медалийг авчрах бүрэн боломжтой хэмээн найдлага тавьж байгаа билээ.


Э.Бадар-Ууган боксын тамирчдаа дэмжихээр Риог зорьжээ  
Үзсэн: 1570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [43.242.243.xxx] 2016-08-10 15:26
YASAN MUU ERIIN MEDEE WE ? TUWSHINBAT NEG YALAAD BAIGAA SHUU DEE ,
Зочин [122.201.28.xxx] 2016-08-10 15:17
Tuvshinbat 16-d uldsen 12-nd 1/8-uldehiin tuluu toglono. Bitgii hudlaa medee oruulaad baigaach malaa

Бидэнтэй нэгдээрэй