Шууд Chart

ОУХМ Ц.Мөнхзул: 289 гэдэг бага оноо биш, гэхдээ үүнээс илүү буудах боломж надад байсан

2016-08-10 15:15:32

Риогийн олимпийн 25 метрийн хийн гар бууны буудлагын төрөлд ОУХМ Ц.Мөнхзул эхний тогтоол буудлагад 30 сум буудаж, 289 оноо авч 22-т эрэмбэлэгдсэн. Харин дараагийн түргэн буудлагадаа харьцангуй өндөр буюу 580 оноо авсан ч 11-р байранд орсон юм. Ингээд “Монголын мэдээ” сувгийн сурвалжлагч Б.Отгонтуяа ОУХМ Ц.Мөнхзултай хийсэн ярилцлагыг хүргэе!

-Эхний тогтоол буудлагадаа өөрийгөө хэр буудсан гэж бодож байна вэ?

-Эхний буудлагын 30 суман дээр харьцангуй сайн буудсан ч таван суман дээр нь сэтгэлзүйн хувьд тайван байж чадсангүй гэх юмуу, санасандаа хүрч буудаж чадсангүй. 289 гэдэг бага оноо биш, гэхдээ үүнээс илүү буудах боломж байсан гэж бодож байна. Тэгээд хурдан буудлагадаа алдсан оноогоо нөхнө гэж бодож байсан ч чадсангүй. Ер нь бол 583 буудсан бол хангалтай финалд орж чадахаар байлаа.

-Бэлтгэл хэр хангасан байсан бэ. Бразилд ирээд бас бэлтгэл хийсэн байх?

-Монголдоо бэлтгэлээ “Аварга” клуб дээр хийж байсан. Техник хэрэгслийн хувьд олимпод оролцож байгаа тамирчдадаа энд байгаатай адил бууг авч өгсөн. Харин цаг агаарын хувьд Монголд байхдаа 25 метрт дандаа дотор бэлтгэлээ хийдэг байсан. Харин энд ирээд гурав хоног гадаа бэлтгэл хийсэн. Салхи ихтэй байсан учраас бодож буудах хэрэгтэйг ойлгож байсан ч өчигдөр, өнөөдөр хоёр харьцангуй тогтуун байсан.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОУХМ Ц.Мөнхзул: 289 гэдэг бага оноо биш, гэхдээ үүнээс илүү буудах боломж надад байсан  
Үзсэн: 3657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ariunaa [211.176.159.xxx] 2016-08-11 08:42
Tegeed buudah ni yasiin Olimp gedegt tamirchid buh l huch ur uhaanaa shavhaj buuddag yum cham shig ulsiin avarga boloh geed buuddagtai chini adil bish Shuud l shudarga orsoldogch nar huchtei bi zugeer l buugaar buudlaa geed helcheech
Зочин [202.9.40.xxx] 2016-08-10 23:01
Энэ сэтгүүлч ингэж зохиож бичдэг юм уу эсвэл ингэж балай өөрийгөө өмөөрсөн юм ярьдаг юм уу. Зүгээр л барсангүй дахин хичээнээ гэвэл барав. Байгаль цаг агаар, өрөө тасалгаанд буруу өгөөд.
зочин [103.26.193.xxx] 2016-08-10 20:44
энэ шүүмжлээд байгаа хүмүүс бүгд олимпийн бүх төрөлд оролц бүгд аврага болох шинжтэй
Zochin [43.242.243.xxx] 2016-08-10 20:37
ta nar baritsgui, amjilt tuushtai bish, oron garan, olimp bolohoor buudaj chadahaa baichihdag, surval surmaar yum , setgel zuigee togtvortopoi barij chaddagguin gai bolob uu
Zochin [103.212.116.xxx] 2016-08-10 20:24
Nuguu Otgontsagaan guain 10 alt avah bolomjtoi geed baisan yasan be? Uls turchid shig multrah umaa.
зочин [150.129.143.xxx] 2016-08-10 20:23
Энэ бол манай тамирчдын хувьд тухайн өдөр үзүүлж чадах хамгийн дээд хэмжээндээ л буудсан гэсэн үг. Илүү буудах боломж огт байгаагүй. Хэрвээ тэгж ярьвал бусад бүх тамирчинд тийм боломж байдаг.Гагцхүү тухайн өдөр, цагт хэн нь илүү буудсан нь л ялдаг юм. Цаашид ийм логикоор битгий бодож сэтгэж бай. Өөрсдийнхөө бэлтгэлийн түвшнээ яаж дээшлүүлэх бэ гэдэг дээр л ажилла.Буудагчид хижээл настай болтлоо бууддаг.Олон тэмцээн хүлээж байна.Чармайцгаа.
Зочин [103.9.90.xxx] 2016-08-10 18:49
нээх сонин ярилцлага өгөх юм. Илүү боломж байсан юм бол яагаад боломжоо алддаг юм бэ? Ингээд дургүй хүргээд байдаг байхгүй юу. Их юм бодож хамараа сөхөж байхаар тэр боломжоо хар л даа. Грекийн 20-хон настай, анх удаа олимпд орж байгаа хүүхэд танаас илүү боломжийг алдахгүй байсаар / тархиа ажиллуулсаар байгаад/ байгаад Олимпийн аварга болж байна. Тамын тогооноос гарцгаа
Би [203.169.48.xxx] 2016-08-10 17:42
Миний,бидний төлсөн татварын мөнгөөр туйлчихаад илүү буудаж болох байсан гээд хуцаад байх юм.Яасан ичиж үхдэггүй улсууд вэ?Амжилт гаргаагүй бол хариуцлага тооцдог баймаар юм.Арай ч дээ.Боломж байсан гэж яриад явж байдаг.
Зочин [202.170.94.xxx] 2016-08-10 17:56
tuhain orond n ert avaachij, beltgel hiih bolomj olgodog ba imaar yum. uund uls mungu zarah heregtei. tegj baij amjilt shaard l daa.
Зочин [202.126.91.xxx] 2016-08-10 18:43
татварын мөнгө гэхээсээ илүү ивээн тэтгэж мөнгө өгсөн компануудын тухай асуудал яригддаг юм.Нэг л их татвар ярисан улсууд . Биднийг баясгах гэж их л хичээж байгаа шүү. Медаль авах юм бол насан туршийн хоолоо олж идэх учраас асар их зүтгэж байгаа . жаахан ухаантай шүүмжил
Зочин [85.55.80.xxx] 2016-08-10 17:42
muu muu muu gej xelmeer bn 0doo chin 80 90 on bish mongolchuud iluu amjilt xuleej naidaj bn gants xyrel medalaar goloo zogoodog ue ungursun yaxaaraa tom temtseend ochixooroo ingeed muu buudaad baidag yum ve chadaxgyu bol odoo xalaagaa ug
Зочин [139.5.217.xxx] 2016-08-10 17:15
ОЛИМПИЙН АВАРГА БОЛОХ БОЛОМЖ БАЙСАН ГЭЭЧ.
Зочин [103.229.120.xxx] 2016-08-10 16:49
үнээнээс дээр буудсанд баяр хүргье, үнээ өөрийгөө их сайн хөгжүүлсэн байна лээ бүр Унгарын дасгалжуулагч авсан гэсэн шүү сайн байна
Зочин [150.129.143.xxx] 2016-08-10 16:48
За яахав. Бэлтгэлээ л сайн хийх хэрэгтэй.
Зочин [202.21.100.xxx] 2016-08-10 16:44
bolomj bsan yum bol yagaad onoogui yum iim teneg yum buu yarij bai l da tegexdee chi mundag blaa barag l xurel avlaa sh de manai Mongolchuudyn xeldegeer
Зочин [202.55.191.xxx] 2016-08-10 16:34
289 = 583 ойролцоо тоо мөн үү
Зочин [122.201.31.xxx] 2016-08-10 17:26
580 avsan gj bn
Зочин [103.229.122.xxx] 2016-08-10 16:21
ИЛҮҮ БУУДАХ БОЛОМЖ БАЙСАН БОЛ ТЭГЭЭД ИЛҮҮ БУУДАХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ?
Зочин [182.160.32.xxx] 2016-08-10 16:18
үнээ гэж хэнийг хэлээд байна аа
Зочин [182.160.32.xxx] 2016-08-10 16:15
үнээ тэмцээнд оролцсон юм уу
Зочин [202.131.225.xxx] 2016-08-10 16:11
Үнээнээс илүү л буудсан байна хахаха
Зочин [84.115.163.xxx] 2016-08-10 16:10
үнээнээс хаха
Зочин [202.70.34.xxx] 2016-08-10 15:58
Үнээнээс илүү буудах боломж гэж юу гэсэн үг юм бэ?

Бидэнтэй нэгдээрэй