Шууд Chart

Рио 2016: М.Анхцэцэгийн тэмцээн эхэллээ

2016-08-11 03:24:25

Хүн төрлөхтний их баяр Олимпийн наадмын хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 69 кг-н төрөлд манай улсаас оролцож байгаа М.Анхцэцэгийн тэмцээн эхэлж байна. Монголын ард түмний итгэл найдварыг тээн олимпийн наадамд оролцож байгаа М. Анхцэцэг 1997 онд төрсөн, 18 настай залуу тамирчин юм.

Хүндийн өргөлтийн спортоор найм дахь жилдээ хичээллэж буй тэрээр өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалын Монгол Улсын рекордыг 63 удаа шинэчлээд байгаа билээ.  М.Анхцэцэг 2009 онд спортын дэд мастер, дараа жил нь спортын мастер, 13 настайдаа буюу 2011 онд ОУХМ цолны болзол хангасан юм.

Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцож байгаа М.Анхцэцэгийн тэмцээнийг уншигч та бүхэн  “Монголын мэдээ” сувгаар хүлээн авч үзээрэй.


Рио 2016: М.Анхцэцэгийн тэмцээн эхэллээ   
Үзсэн: 2579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй