Шууд Chart

Рио 2016: М. Анхцэцэг 8-р байрт орлоо

2016-08-11 05:25:25

Монголын ард түмний хүлээлтийг үүсгээд байсан спортын төрөл бол Риогийн зуны XXXI олимпийн хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 69 кг-ын жингийн тэмцээн байсан билээ. A хэсэгт бөмбөрцгийн хамгийн шилдэг 10 тамирчин медалийн төлөө өрсөлдсөн энэ тэмцээнд манай тамирчин М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 237 кг-ыг өргөж Монголын тамирчдаас олимпийн түүхэнд байгаагүй өндөр амжилтыг үзүүлэн 8-р байрт бичигдсэнээр энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүллээ.

Уг жингийн тэмцээн маш өрсөлдөөнтэйгээр үргэлжилж медалийн эзэд тодорсон. Хятадын тамирчин Сян Янмей тэмцээнийг тэргүүлж, алтан медалийн эзэн боллоо. Харин Казакстаны тамирчин Жазира Жаппаркул мөнгөн медаль хүртэж, хүрэл медалийг Египетийн тамирчин Сара Ахмед хүртсэнээр энэ удаагийн эмэгтэйчүүдийн 69 кг-ын хүндийн өргөлтийн тэмцээн өндөрлөлөө.


Рио 2016: М. Анхцэцэг 8-р байрт орлоо  
Үзсэн: 5675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [112.72.11.xxx] 2016-08-11 16:16
Sain baina. Amjilt
Зочин [111.248.1.xxx] 2016-08-11 10:52
Сайн байна угаасаа олимпид оролцохоор болсон нь мундаг
Зочин [202.131.252.xxx] 2016-08-11 07:15
mundag

Бидэнтэй нэгдээрэй