
Эмэгтэйчүүдийн ширээний теннисний ганцаарчилсан төрөлд алт, мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын шигшээ багийн хоёр тамирчин хоорондоо өрсөлдлөө.
Ли Шяошя, Дин Нин нар эхний хоёр үедээ нэг, нэг хожилтой байсан бол гуравдугаар үед Дин Нин ялснаар тэмцээнийг хошуучилж эхэлсэн. Харин дөрөвдүгээр үед хоёр тамирчин 2:2 харьцаатай болж тэнцсэн. Тоглолтын тавдугаар үед Ли Шяошя давуу байж, 11:8-аар яллаа. Харин тэмцээний шийдвэрлэх үед Дин Нин ялж, аваргын алтан медалийг авлаа.
“Лондон-2012” оны олимпоос өмнө Ли Шяошя алт, Дин Нин мөнгөн медаль хүртэж байсан бол “Рио-2016” зуны олимпийн наадмаас Дин Нин даагаа нэхэж алтан медалийн эзэн болов. Ийнхүү БНХАУ-ын баг тамирчид медалийн тоогоо нэг алт, нэг мөнгөөр нэмж байна. Ширээний теннисний багаар өрсөлдөх төрөлд БНХАУ-ын хоёр тамирчин цаашид хамтрах магадлалтай байгаа юм.
Харин БНАСУ-ын ширээний теннисний тамирчин Ким Сон И, Япон улсын тамирчин Ай Фүкүхаратай тоглосон. Ким Сон И 4:1 онооны харьцаагаар тэмцээнд ялж, олимпийн их наадмаас хүрэл медаль хүртэж байна. 22 настай Ким Сон И анхны олимпоосоо хүрэл медаль авлаа.
2004 онд болсон Афины зуны олимпоос ширээний теннисээр анх мөнгөн медаль авч байсан БНАСУ-ын тамирчин Риогоос хүрэл медаль авч чадлаа.


Ширээний теннисний ганцаарчилсан төрлийн аваргаар Дин Нин тодорлоо | ||
Үзсэн: 1327 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.