
"Рио-2016" зуны олимпийн наадам усан сэлэлтийн аваргуудаа тодрууллаа. Эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн аваргаар Австралийн тамирчин Кайл Чалмерс тодорлоо. 18 настай залуу тамирчин 47.58 секундээр нэгдүгээр байрт орсон бол хоёрдугаар байрыг Бельгийн тамирчин Питер Тиммерс 47.80-аар удааллаа. Тэрбээр мөнгөн медалийн эзэн болсон юм. "Лондон-2012" оны олимпийн наадмын аварга АНУ-ын тамирчин Натан Адриан энэ удаа 47.85-аар гуравдугаар байрт орж, хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн шинэ аваргаар Кайл Чалмерс тодорлоо | ||
Үзсэн: 761 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.