Шууд Chart

Буухиа сэлэлтийн төрөлд АНУ-ын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид түрүүлэв

2016-08-11 13:00:48

"Рио-2016" зуны олимпийн 31 дэх наадмын эргэн тойронд сонирхолтой олон үйл явдал болж, дэлхийн рекордууд шинэчлэгдсээр байна. Тухайлбал, АНУ усан сэлэлтийн спортоор дэлхийд номер нэг гэдгээ харуулж чадлаа. 4x200 буухиа сэлэлтийн төрөлд АНУ-ын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид түрүүллээ. Ингэснээр АНУ-ын усан сэлэлтийн баг тамирчид эх орондоо алтан медаль авчирч, түүхэнд нэрээ мөнхлөөд зогсохгүй медалийн тоогоо ахиулж чадлаа.

Рио-Де-Жанейро хотноо болж буй олимпийн наадмаас АНУ 11 алтан медаль хүртээд байгаа юм. Тус улс нийт 32 медальтайгаар олимпид оролцож буй улс орнуудыг тэргүүлсэн хэвээр байна. 

4x200 буухиа сэлэлтийн эмэгтэй баг тамирчдын үзүүлсэн амжилт

4x200 буухиа сэлэлтийн эрэгтэй баг тамирчдын үзүүлсэн амжилт

 


Буухиа сэлэлтийн төрөлд АНУ-ын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид түрүүлэв   
Үзсэн: 902 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй