
"Рио-2016" зуны олимпийн наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Их Британийн баг тамирчид усан үсрэлт, сэлүүрт завьны уралдаан, унадаг дугуй, буудлага, жүдо, гимнастикийн төрлөөс 2 алт, 4 хүрэл медаль хүртээд байна.
Эрэгтэйчүүдийн 3 метрийн тавцантай үсрэлтээс Крис Мирс болон түүний хамтрагч Жэк Лафер нар алтан медаль хүртсэн билээ.
Сэлүүрт завьны ганцаарчилсан төрөлд Жое Кларк тэргүүлж алтан медаль хүртэв.
Эмэгтэйчүүдийн жүдо бөхийн -70 кг жинд Сэлли Конвэй хүрэл медалийн эзэн болсон.
Гимнастикийн тамирчин Макс Витлок 90.461 оноогоор гуравдугаар байрт орж хүрэл медаль хүртлээ.
Буудлагын спортын тамирчин Стивен Скот хүрэл медалийн тоог нэмж Британи улс медалийн чансаагаа ахиулж чадлаа.
Их Британийн тамирчид медалийн тоогоо 2 алт, 4 хүрлээр нэмлээ | ||
Үзсэн: 873 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.