Шууд Chart

Урт бууны эмэгтэйчүүдийн 50 метрийн тэмцээн үргэлжилж байна

2016-08-11 22:28:31

"Рио 2016" Зуны 31 дэх удаагийн олимпийн Урт бууны эмэгтэйчүүдийн 50 метрийн тэмцээн амжилттай үргэлжилж байна. Гурав дахь дасагла эхлээд дундаа ороод байгаа бгөөд онооны байдлаар жагсаавал Италийн тамирчин Зубласин Петра тэргүүлж байгаа бол Кубын тамирчин ДеЛа Круз Иглис Яхима хоёрдугаарт бичигдэж, Хятадын тамирчин Дү Ли гуравдугаар байраа хадгалсаар байна.

Харин тэргүүн эгнээнд бичигдэж байсан Австрийн тамирчин Хофман Оливиа дөрөвдүгээр байрт бичигдээд байна. ДЭлхийн рекорд эзэмшигч Хорватын тамирчин 13 дугаар байрт явж байгаа бол манай тамирчин Г.Нандинзаяа 12 дугаар байр буюу дэлхийн рекорд тогтоосон тамирчны өмнө эрэмбэлэгджээ.  Тэмцээн үргэлжилж байна.


Урт бууны эмэгтэйчүүдийн 50 метрийн тэмцээн үргэлжилж байна   
Үзсэн: 1090 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй