Шууд Chart

Боксын 56, 64, 69 кг-ын жингийн тэмцээн үргэлжилж байна

2016-08-12 00:08:57

Риогийн олимпийн боксын 64, 69 кг-ын жингийн тэмцээн Монголын мэдээ сувгаар яг одоо шууд дамжин үзэгчдэд хүрч байна. Боксын 56 кг-ын жинд Өмнөд Солонгосын боксчин Хам Сан Мион, Мароккогийн боксчин Хамоут Мохамед, Кубын боксчин Рамирез Робейси нар ялалт байгуулаад байгаа бөгөөд 64 кг-ын жингийн эхний тулаан Иорданын тамирчин Алкасбех Обада Канадын боксчин Артур Биарсланов нараар эхлэн, Артур Биарслановын ялалтаар өндөрлөөд байна.

Тэмцээн Турк, Камеруны тамирчдын тулаанаар өрнөж байна. Энэхүү тулааны дараа 64 кг-ын жингийн тоглолт эзэн орон бразил болон Алжирын боксчдын тэмцээнээр дуусах юм. Тэгснээр манай боксчин Б.Түвшинбатын жингийн тэмцээн эхэлнэ


Боксын 56, 64, 69 кг-ын жингийн тэмцээн үргэлжилж байна  
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй