
Риогийн олимпийн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн хэсгийн барилдаан болж өндөрлөлөө. Олимпийн аварга Н.Түвшинбаяр -100 кг-ын жинд Кубын бөх Хосе Арментеростой барилдаж, юко үнэлгээгээр ялагдал хүлээснээр ийнхүү гурав дахь олимпоо өндөрлүүлсэн юм.
Эмэгтэйчүүдийн 78 кг-ын жингийн хэсгийн эхний барилдаанд Монгол улсын тамирчин П.Лхамдэгд Унгарын жүдоч Абигел Жоотой учраа тааран барилдлаа. Харамсалтай нь П.Лхамдэгдийн гарын гэмтэл сэдэрч, Унгар улсын бөхөд ялагдсан.
Хэсгийн барилдааны хамгийн сонирхолтой барилдааны нэг бол Лондонгийн олимпийн аварга ОХУ-ын тамирчин Тагир Хайбулаев жингээ тэргүүлэн барилдаж буй Азербайжаны бөх Элмар Гасимовтой барилдаж, вазари, юүко үнэлгээгээр ялагдаж, үзэгчдийг шуугиулсан юм.
Жүдо бөхийн -100кг, эмэгтэй -78кг-ын шилдгүүд энэ шөнө 3:30 цагт MNB Нэгдүгээр сувгаар шууд дамжуулан, үзүүлнэ.
Жүдогийн өнөөдрийн хэсгийн барилдаан өндөрлөлөө | ||
Үзсэн: 926 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.