Шууд Chart

Австралийн эмэгтэй баг Аргентиний багийг хожлоо

2016-08-12 14:22:47

"Рио-2016" олимпийн наадмын долоо дахь өдөр зүлэгний хоккейн B хэсгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглолтоор үргэлжилж байна. Дөрвөн үеийн турш үргэлжилсэн зүлэгний хоккейн тоглолтод 1:0 оноогоор Австралийн эмэгтэй шигшээ баг ялалт байгууллаа. Ингэснээр тэд хэсгийнхээ гуравдугаарт бичигдэж байгаа юм. Тоглолтын явцад Австралийн шигшээ баг цорын ганц гоолыг эсрэг багийн хаалганд хийснээр хожлыг өөрийн багтаа авчирсан юм. Сонирхуулахад, Австралийн шигшээ баг дэлхийн чансаанд хоёрдугаар байрт эрэмбэлэгддэг бол Аргентиний шигшээ баг гуравдугаар байрт бичигддэг юм.


Австралийн эмэгтэй баг Аргентиний багийг хожлоо   
Үзсэн: 984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй