
130 мянга гаруй хүн "Барра" олимпийн паркид олимпийн наадмыг үзэж сонирхохоор иржээ. Тэдний хувьд олимпийн наадмын энэ гайхалтай өдрүүдийг хадгалж үлдэхийн тулд зургаа авахуулах нь маш чухал байдаг. Тиймээс Rio2016.com албан ёсны сайт 1.18 сая кв/метр талбайтай "Барра" олимпийн парк дотор зургаа авахуулахад хамгийн тохиромжтой 5 газрыг танилцуулж байна.
Олимпийн цагираг
Паркийн гайхалтай хэсгийн нэг бол яахын аргагүй олимпийн таван цагираг юм. Үүний хажууд зургаа авахуулахын тулд дараалалд зогсох хэрэг гарна.
Тулгууртай харайлтын шон
Зурган дээрх шиг тулгууртай харайлтын шонгоос бариад зургаа авахуулвал үнэхээр янзтай харагдаж байгаа биз.
"Рио-2016" лого
Бразил улсын байгалийн сайхан, хүн амынх нь халуун дулаан сэтгэл, энх тайван, эрүүл мэндийн бэлгэдэл болсон энэхүү лого нь паркийн яг гол хэсэгт байрладаг. Зарим хүмүүс төгс харагдахын тулд дээр нь авирч гараад зургаа даруулдаг гэнэ.
Спортын тайлбарлагчийн суудал
Усан спортын цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талд байх "Olympic Channel" гэсэн энэхүү телевизийн логоны ард суугаад микрофон бариад яг л спортын тайлбарлагч шиг зургаа авахуулж болох юм.
Улс орнуудын туг
Таван цагирагийн хажууд, паркийн гүүрний төгсгөлд байх жуулчид, үзэгчдийн сэтгэлийг татах бас нэг газар бол энэ. Улс орнуудын тугны хажууд зогсоод зургаа авахуулж болно. Энд зогсоод "Рио-2016" олимпийн наадамд оролцож байгаа бүх орны тугийг бүгдийг нь харж болох учир зургаа авахуулж гайхалтай дурсамж үлдээж болох газрын нэг яах аргагүй мөн билээ.
"Рио-2016" олимпийн паркийн хамгийн эрэлттэй таван газар | ||
Үзсэн: 2018 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.