
Бразилийн Рио Де Жанейро хотноо болж буй зуны олимпийн XXXI наадмын волейболын эмэгтэйчүүдийн төрлийн хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Энэ удаагийн тоглолт Япон, Оросын холбооны улсын шигшээ багуудын хооронд явагдана.
ОХУ-ын багийн хувьд урьдчилсан шатны “А” хэсгийн эхний тоглолтоороо өрсөлдөгч Аргентиний багийг 3:0-ээр ялсан бөгөөд удаах хоёр дахь тоглолтоороо мөн Бүгд найрамдах Солонгос улсын баг тамирчдыг 3:1-ээр, гурав дахь тоглолтоороо Камероны багийг 3:0-ээр ялжээ.
Харин японы баг тамирчдын хувьд эхний тойрогтоо Солонгосын шигшээ багт 1:3-аар хожигдсон бөгөөд хоёр дахь хэсгийн тоглолтоороо Камероны багийг 3:0-ээр хожсон байна. Гэвч гурав дахь хэсгийн тоглолтоороо Бразилийн багт 3:0-ээр ялагдсан байна.
Дашрамд дуулгахад Турк улсын Анкара хотод болсон эмэгтэйчүүдийн эрх олгох тэмцээнд ОХУ-ын эмэгтэй баг түрүүлж “РИО 2016” олимпийн эрхээ авсан бол Германы Берлин хотноо болсон эрэгтэйчүүдийн тэмцээнд мөн ОХУ-ын эрэгтэй шигшээ баг түрүүлж олимпийн эрхээ авчээ.
Япон, ОХУ-ын эмэгтэй волейболчид тоглоно | ||
Үзсэн: 1307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.