Шууд Chart

Рио 2016: Усан сэлэлтийн тамирчин Б.Есүй Монгол Улсын рекордыг шинэчиллээ /Бичлэг/

2016-08-13 01:41:25

Риог зорьсон Монгол Улсын тамирчидын хамгийн залуу нь болох 16 настай Б.Есүй охин дөнгөж сая уралдаж, өөрийн гараандаа хоёрдугаар байрт шалгарлаа.

Түүний хувьд усан сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах төрөлд оролцож байгаа бөгөөд урьдчилсан шатны уралдаандаа 28.40 секундын амжилт үзүүлж, өөрийн эзэмшиж байсан Монгол Улсын өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн дээд амжилтыг бүтэн 1 секундээр ахиулсан юм.

Ингэснээр тэрбээр ерөнхий дүнгээрээ 60 дугаар байрт шалгарсан байна.










Рио 2016: Усан сэлэлтийн тамирчин Б.Есүй Монгол Улсын рекордыг шинэчиллээ /Бичлэг/  
Үзсэн: 3049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй