Шууд Chart

Олимпийн долоо дахь өдрийн тойм

2016-08-13 07:34:21

Зуны 31 дүгээр олимпийн долоо дахь өдөр амжилттай болж өнгөрлөө. Энэ өдөр манай улсын гурван тамирчин тэмцээндээ оролцож, бахдам амжилтыг гаргалаа.  

Тодруулбал, жүдо бөхийн +100 кг-ийн жинд барилдсан Б.Тэмүүлэн эхний учраандаа Алжирын тамирчинтай таарч, ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн бол монголын тамирчдын хамгийн залуу нь болох усан спортын тамирчин Б.Есүй маш амжилттай оролцож, өөрийн оролцсон урьдчилсан уралдаандаа хоёрдугаар байрт шалгарч, ерөнхий дүнгээрээ 60 дугаар байрт бичигдэн тэмцээнээ дуусгасан юм.

Харин боксын 60 кг-ийн жинд өрсөлдөж буй Д.Отгондалайгийн хувьд хүрэл медалийн төлөө Алжирын тамирчинтай өрсөлдөж 3:0 ялалт байгуулан, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхийг олж авлаа. Түүний тэмцээний талаарх сэтгэгдэл болоод ард түмэндээ хандаж хэлсэн үгийг ЭНДЭЭС уншаарай.

Монгол Улсын хувьд жүдо бөхөөс нэг мөнгөн медалийг зүүж, хүрэл медалийн болзол хангаснаараа медалийнхаа тоогоор  46 дугаар байрт бичигдэж байгаа юм.

Өнөөдрийн бас нэгэн онцлох тэмцээн бол 16-хан настай Б.Есүйгийн уралдаан байсан гэж хэлж болно. Учир нь Б.Есүй анх удаа олимпийн наадамд оролцохдоо өөрийн тогтоож байсан амжилтуудыг эвдэж, энэ удаад Монгол Улсын рекордыг бүтэн 1 секунтээр давуулан биелүүлсэн явдал байв. Та бүхэн Б.Есүйгийн ярилцлагыг ЭНДЭЭС үзэх боломжтой.

Түүнчлэн энэ өдөр Франц улс жүдо бөхийн хүнд жингээс хос алтан медальтай болж, анхны алтан медалиа ихэрлүүлж чадсан юм. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС

Мөн энэ өдөр болсон Хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг ЭНДЭЭС үзэх боломжтой.

Үндэсний олон нийтийн цахим хуудас “Рио 2016” олимпийн наадмыг ийнхүү долоо дахь өдрөө шууд, шуурхай дамжуулж хүргэлээ. Та бүхэн МҮОНТ, “Монголын мэдээ” сувгуудаар дамжсан тэмцээнүүдийг ухрааж, нөхөж үзэх боломжтой.

Мөн бид цаг тухай бүрт нь бичлэгтэй ярилцлага, мэдээ, тоглолтын алтан агшинуудыг нийтлэж байсан бөгөөд үүнийг та бүхэн хайлтын систем ашиглан үзэх боломжтой юм.


Олимпийн долоо дахь өдрийн тойм   
Үзсэн: 1548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй