
Эмэгтэйчүүдийн 800 метрийн усан сэлэлтийн аваргаар АНУ-ын тамирчин Кэти Ледеки тодорлоо. Бусдаасаа хол тасархай барианд орж ирсэн нь үнэхээр дэлхийн шилдэг тамирчин гэдгийг нь харуулж байлаа. Дөнгөж 19 настай Кэти "Рио-2016" олимпийн наадмын 200 метрийн чөлөөт сэлэлтээс алтан медаль, эмэгтэйчүүдийн 400 метрийн төрөлд мөн алтан медаль аваад байсан.
Харин 800 метрт уралдахдаа 08.04.79 секундээр нэгдүгээр байрт орж дэлхийн рекордыг тогтоолоо. Тус гарааны хоёрдугаар байрт 08.16.17 секундээр Английн тамирчин Жаз Карлин орлоо. Гуравдугаар байрт Унгарын усан сэлэлтийн тамирчин Вогларка Капас орж, 08.16.37 амжилтаар хүрэл медаль хүртлээ.

Дэлхийн бахархал Кэти Ледеки | ||
Үзсэн: 1825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.