Шууд Chart

Сингапураас төрсөн шинэ аварга

2016-08-13 11:27:03

"Рио-2016" зуны олимпийн наадам сэтгэл хөдөлгөм гайхалтай үйл явдлаар дүүрэн үргэлжилж байна. Олимпийн рекорд эвдэгдэж, шинэ шинэ аваргууд төрсөөр байна. 
Тэрхүү амжилтын нэг нь эрэгтэйчүүдийн 100 метрийн далайн гахайн сэлэлтийн шинэ аварга Сингапур улсын тамирчин Жозеф Скүлингийнх байлаа.  Тэрбээр усан сэлэлтийн амьд домог болсон АНУ-ын тамирчин Майкл Фелпсийг ардаа орхин 50.39 секундээр дэлхийн шинэ рекордыг тогтоосон юм. Сингапур улс Риогоос анхны алтан медалиа усан спортын төрлөөр авч байгаа нь мөн л түүхэнд бичигдэхээр үйл явдал болов. Харин мөнгөн медалийг гурван тамирчин хүртлээ. 51.14 секундээр АНУ-ын тамирчин Майкл Фелпс, Өмнөд Африкийн тамирчин Чад Ле Клос болон Унгарын тамирчин Ласзилк Чех /Laszlk Cseh/ нар барианд зэрэг орж, хамтдаа мөнгөн медалийн эзэд болсон юм.










Сингапураас төрсөн шинэ аварга  
Үзсэн: 1195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй