Шууд Chart

Хөнгөн атлетикийн шинэ од Аяана Алмаз

2016-08-13 15:36:28

"Рио-2016" зуны олимпийн XXXI наадмын найм дахь өдөр эмэгтэйчүүдийн 10.000 метрийн холын зайн уралдааны шилдгүүд тодорлоо. Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп улсын тамирчин Алмаз Аяана түрүүлж, олимпийн рекордыг шинэчлэн алтан медалын эзэн болов. Мөнгөн медалийг Кенийн тамирчин Виван Черёт /Vivian Cheruiyot/ , хүрэл медалийг Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп улсын тамирчин Тайрунеш Пибаба /Tirunesh Pibaba/ хүртсэн байна.

Хөнгөн атлетикийн спортын түүхэнд тод мөрөө үлдээж байгаа Этиопийн залуу тамирчин Аяана Алмаз олимпийн рекордыг эвдэж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон бахархам амжилтыг үзүүлснээр "Рио-2016" зуны олимпийн наадмын шинэ "од"-оор нэрлэгдээд байна. Тэрбээр 1991 онд төрсөн залуу тамирчин юм. Аяана Алмаз анхны олимпдоо оролцож байгаа бөгөөд анхны уралдаанаасаа ийнхүү алтан медаль хүртлээ. Түүнийг одоо хоёр тэмцээн хүлээж байгаа.  

 


Хөнгөн атлетикийн шинэ од Аяана Алмаз   
Үзсэн: 1004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй