Шууд Chart

Хонгконгийн эмэгтэй баг финалд шалгарлаа

2016-08-13 17:37:31

Олимпийн наадмын найм дахь өдрийн тэмцээн ширээний теннисний  эмэгтэй багуудын тоглолтоор үргэлжиллээ. Хонгконг, Тайванийн эмэгтэй шигшээ багуудын хооронд өрнөсөн энэ тэмцээнд багууд эн тэнцүүхэн өрсөлдсөн. Тоглолт цөөн онооны зөрүүгээр Хонгконгийн багийн ялалтаар өндөрлөсөн юм. Тоглолтын туршид Хонгконгийн баг тактик сайтай байснаар ерөнхий онооны харьцааг 3:1 болгож, энэ удаагийн тоглолтын хожлыг өөрийн багтаа авчирч чадсан. Хонгконгийн багт Ли Хо Чен, Дү Хой Ким, Ти И Ана нар багтсан бол Тайванийн баг Чен А Чин, Хуан Е Хуа, Чен Зу Юу нарын бүрэлдэхүүнтэйгээр тоглолтоо хийсэн юм. Хонгконгийн баг финалд өрсөлдөх эрхтэй боллоо.   








Хонгконгийн эмэгтэй баг финалд шалгарлаа   
Үзсэн: 868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй